Космик Рэйс ХХК нь 2013 онд 100% дотоодын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан бөгөөд Монгол Улсын уул уурхай, ашигт малтмалын боловсруулах салбарт уул уурхайн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, элэгддэг эд анги, тосолгооны систем болон тусгай багаж хэрэгсэл нийлүүлдэг. Мөн бид захиалагчийн хэрэгцээнд нийцсэн инженерийн шийдэл, засвар үйлчилгээ, техникийн дэмжлэг үзүүлж, үйл ажиллагааны үр ашиг, найдвартай байдлыг дээшлүүлж, тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацааг уртасган, алдагдал багасгахад тусалдаг. Бид Монголын уул уурхайн салбарт тогтвортой хөгжил, үр ашигтай үйл ажиллагааг дэмжих зорилгоор өндөр чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож, үйлчлүүлэгчдийнхээ итгэлтэй түнш байхын төлөө ажилладаг.
Амжилттай хэрэгжүүлсэн томоохон төслүүд
Бүтээгдэхүүний нэр төрөл
Жилийн туршлага
Бид төсөл бүрийн зорилго, бүтэц, хугацаа, нөөц, төсөв, эрсдэлийг нарийвчлан төлөвлөж, тухайн нөхцөл байдалд хамгийн оновчтой, ухаалаг шийдлийг боловсруулан төслийн эхлэлээс төгсгөл хүртэлх бүх үе шатанд цогц удирдлагын үйлчилгээг үзүүлдэг.
ДэлгэрэнгүйБид уул уурхайн салбарт шаардлагатай тоног төхөөрөмж, тослогооны систем, сервис болон бутлуурын машин зэрэг техникүүдийн угсралт, суурилуулалтыг 2013 оноос хойш амжилттай гүйцэтгэж байна. Бид олон улсын стандарт болон захиалагчийн шаардлагад нийцсэн шийдлийг санал болгодог.
ДэлгэрэнгүйДэлхийн өнцөг булан бүрээс тоног төхөөрөмж, багаж, сэлбэг хэрэгсэл, бүтээгдэхүүнээ түргэн шуурхай, найдвартайгаар эцсийн хэрэглэгчдэд товлосон хугацаанд хүлээлгэн өгч үйлчилж байна.
ДэлгэрэнгүйУул уурхайн болон баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж, элэгдэх эд анги, галаас хамгаалах систем, тос тосолгооны төхөөрөмж, сервис болон тосолгооны машинд инженерчлэлийн оновчтой, үр ашигтай шийдлүүдийг боловсруулан санал болгож байна.
Дэлгэрэнгүй“Космикрайс” компанийн чадварлаг инженерүүд SolidWorks, SketchUp, AutoCAD зэрэг компьютер суурилсан программыг ашиглан таны хүссэн загвар, хэмжээгээр өндөр нарийвчлалтай 3D загварыг гарган үйлчилж байна.
ДэлгэрэнгүйБорлуулалтын өмнөх болон борлуулалтын дараах үйлчилгээ, зах зээлийн эрэл хайгуулыг сайжруулахын тулд үргэлж хүчин чармайлт гарган ажилладаг
Дэлгэрэнгүй