Scorpion Jacks нь Австралид үйлдвэрлэгддэг бөгөөд уул уурхай, барилгын салбарын хүнд даацын тоног төхөөрөмжид зориулсан гидравлик өргөлтийн шийдлээр дэлхийд танигдсан мэргэшсэн брэнд юм.
Тус компани нь давхар үйлдэлтэй (дээш/доош) ажиллагаатай, нэг шаттай, хоёр болон олон шаттай телескоп домкратууд, мөн ачаалал түгжих аюулгүй блок бүхий загваруудыг үйлдвэрлэдэг. Өргөгчийн даацын төрөл нь 25T, 50T, 100T, 150T бөгөөд аюулгүй байдал, маневрлах чадвар, найдвартай байдал зэргийг онцлон хөгжүүлдэг.
Бүтээгдэхүүний онцлог:
25T, 50T, 100T, 150T даацын гидравлик өргөгч
Давхар үйлдэлтэй систем (дээш/доош)
Нэг болон олон шаттай телескоп загварууд
Ачаа түгжих блок бүхий аюулгүй загварууд
Уурхайн орчинд зориулсан бат бөх хийц, Австрали чанар
Манай компани нь дээрх каталогиор танилцуулсан бүх бүтээгдэхүүнийг албан ёсны дистрибьютерийн эрхтэйгээр Монгол Улсад нийлүүлэн борлуулж байна.