Cosmic Rays

Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026-07-20

Cosmic Rays Engineering таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хамгаалдаг тухай.

1. Ерөнхий зүйл

Энэхүү бодлого нь Cosmic Rays Engineering-ийн cosmicrays.mn сайтыг ашиглах үед таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хамгаалдгийг тайлбарлана.

2. Цуглуулдаг мэдээлэл

Та захиалга өгөх, бүртгүүлэх эсвэл холбоо барих форм илгээх үед бид дараах мэдээллийг цуглуулна:

  • Нэр
  • Утасны дугаар
  • Имэйл хаяг (заавал биш)
  • Байгууллагын нэр, хүргэлтийн хаяг (захиалгын үед)
  • Захиалгын агуулга, бидэнд илгээсэн зурвас

3. Мэдээллийг ашиглах зорилго

  • Захиалгыг хүлээн авч, баталгаажуулж, хүргэх
  • Нэвтрэлтийн нэг удаагийн код (OTP) SMS-ээр илгээх
  • Таны асуулт, хүсэлтэд хариу өгөх
  • Хадгалахыг зөвшөөрсөн тохиолдолд дараагийн захиалгад хаягийн мэдээллийг урьдчилан бөглөх

4. Хадгалалт ба хамгаалалт

Таны мэдээллийг Google-ийн Firebase (Google Cloud) үйлчилгээнд, хандалтын хяналттай орчинд хадгална. Мэдээлэлд зөвхөн эрх бүхий ажилтнууд ханддаг.

5. Гуравдагч этгээдтэй хуваалцах

Бид таны хувийн мэдээллийг худалдахгүй. Дараах тохиолдолд л зайлшгүй хэмжээгээр хуваалцана:

  • Хүргэлтийн үйлчилгээ үзүүлэгчид — хүргэлт гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл
  • Төлбөрийн үйлчилгээ (QPay) — онлайн төлбөр ашигласан тохиолдолд
  • Хууль тогтоомжоор шаардсан тохиолдолд эрх бүхий байгууллагад

6. Таны төхөөрөмж дээр хадгалагдах зүйлс

Сагс, хүслийн жагсаалт, хэлний сонголт зэрэг тохиргоо таны хөтчийн санах ойд (localStorage) хадгалагдана. Бид зар сурталчилгааны күүки, хөндлөнгийн тракинг ашигладаггүй.

7. SMS баталгаажуулалт

Утасны дугаараар нэвтрэх үед таны дугаар руу нэг удаагийн код илгээгдэнэ. Дугаарыг зөвхөн нэвтрэлт баталгаажуулах, захиалгатай холбоотой мэдэгдэл илгээхэд ашиглана.

8. Таны эрх

Та өөрийн мэдээллийг үзэх, засуулах, устгуулах хүсэлтээ бидэнд гаргах эрхтэй. Хүсэлтээ доорх хаягаар илгээснээр бид боломжит богино хугацаанд шийдвэрлэнэ.

9. Өөрчлөлт ба холбоо барих

Бид энэхүү бодлогыг шинэчлэх эрхтэй бөгөөд шинэчилсэн огноог хуудасны эхэнд харуулна. Асуулт байвал +976 70117161 утсаар эсвэл sales@cosmicrays.mn хаягаар холбогдоно уу. Хаяг: Монгол улс, Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 20-р хороо, Мишээл сити, M1 байр, 1210 тоот.